Ажлын байр

Дараах ажлын байруудад тогтвор суурьшилтай ажиллах ажилтан шалгаруулж авна.

CV болон материалыг 9сарын 1 хүртэл хүлээн авна.
1. Мэдээлэл харилцааны ажилтан
– Англи хэлний мэдлэгтэй
– Компьютерийн хэрэглээний болон эх бэлтгэлийн
программууд дээр ажиллах чадвартай.
/Сурагчдад Компьютерийн хичээл заах чадвартай бол давуу тал болно/
– Хүүхэдтэй ажиллах чин хүсэл сонирхолтой
– Найруулан бичих чадвартай
– Ажилдаа хариуцлагатай
– Харилцааны соёлтой
– Багаар ажиллах чадвартай
– Бүтээлч, цаг ашиглалт сайтай
– Шинийг санаачлагч
2. Сургалтын төвд багш
– Багш мэргэжилтэй / Нийгмийн ажилтан, Бага ангийн багш, Хүүхдийн сэтгэл судлаач чиглэлээр төгссөн бол давуу тал болно/
– Хүүхэдтэй ажиллах чин хүсэл сонирхолтой
– Ажилдаа хариуцлагатай
– Харилцааны соёлтой
– Багаар ажиллах чадвартай
– Бүтээлч, цаг ашиглалт сайтай

Утас 7014-1019 , 88037968
СУИС-ийн замын урд талд Peace барилгын 2 давхарт 204 тоот
CV болон материалыг mongoladrf@gmail.com хаягаар болон FB-хаягаар явуулах , мөн
мөн оффис дээр ирж бөглөж болно.

“БОРАМ” ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2015

“БОРАМ” ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР
Ерөнхий мэдээлэл:
2013 оноос эхлэн хэрэгжүүлж буй “БОРАМ” тэтгэлэгт хөтөлбөр нь энэ удаагийнхаа элсэлтийг зарлаж байна.
Энэхүү хөтөлбөрт орон нутгаас Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын ангид элсэн орж буй оюутан хамрагдах боломжтой.
Зорилго:
Уг хөтөлбөр нь улс орны хөгжил болон нийгмийн сайн үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэл зорилготой, чадварлаг ирээдүйн манлайлагч оюутнуудыг дэмжиж, хөгжүүлэх оюутан залуусын нийгмийн оролцоог идэвхжүүлэх, сайн дурын ажилд уриалах, тэднийг урамшуулан дэмжихэд оршино.

Тэтгэлэгт хөтөлбөрийн онцлог: 

Хөтөлбөрөөр дамжин танд олгох тэтгэлэг :

  • дадлага туршлага
  • хамтдаа сурч хөгжих боломж, нөхцөл
  • зөв зорилго, хүсэл мөрөөдөл  дор нэгдсэн найз нөхөд
  • үйл ажиллагаа, сургалтаар дамжуулсан мэдлэг боловсрол
  • Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд тэтгэлэгт шалгарсан оюутнуудын:
    – сургалтын явц, дүн
    – олон нийт, нийгмийн ажилд хэрхэн хамрагдаж буй
    – идэвх, санаачилга
    – хөтөлбөрийн оролцоо зэргийг харгалзан 2-4р курст нь мөнгөн тэтгэлэг олгогдоно.
  • Зорилтот бүлэг:
    – МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, СУИС, ХААИС-н хуваарь авч Улаанбаатар хотод 1-р курсэд суралцах оюутан байх
    Тэтгэлэг бүх төрлийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудад нээлттэй.Анхан шатны шалгаруулалтанд тэнцсэн оюутнууд ярилцлаганд орж хөтөлбөрт хамруулах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Шалгарсан оюутнууд 1-р курстээ оюутныг хөгжүүлэх хөтөлбөрүүдэд оролцох болон сургалтын байдлаар тэтгэлэгт хамрагдах бөгөөд 2-р курсээс эхлэн тэтгэлэгт хамрагдах боломж тэтгэлгийн үргэлжлэх хугацаа нь тухайн оюутны өөрийн хичээл зүтгэлээс шалтгаалан элсэн орсон сургуулиа төгсөх хүртэл үргэлжлэх боломжтой.
    Тавигдах шаардлага:
     ЭЕШ- д 600 болон түүнээс дээш оноо авсан байх Улсын их, дээд сургуулиудад бакалаврын, өдрийн ангид элсэн cуралцах эрх үүссэн байх; /МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, СУИС, СЭЗДС/
     Нийгмийн идэвхтэй, сайн дурын ажилд оролцох хүсэл сонирхолтой байх
     Өөрийгөө хөгжүүлж, сурч мэдэх хүсэлтэй байх

Жич: Дээрх үндсэн шаардлагуудаас гадна оюутнуудын сурлагын амжилт, олон нийтийн
ажилд оролцох оролцоо болон удирдан манлайлах чадварыг харгалзан шалгаруулна.
Хөгжлийн болон санхүүгийн бэрхшээлтэй тэтгэлэг хүсэгчдэд мөн давуу эрх олгоно.

Сонгон шалгаруулалтын үйл явц
1. Дээрх шаардлагыг хангасан оюутнуудын материалыг 2015 оны 08-р сарын 20-ноос 9-р сарын 10-ны 17 цагаас өмнө хүлээн авна. /бие төлөөлөгчөөр эсвэл өөрийн биеэр авч ирж өгнө/.
2. Ярилцлагын цаг: Бид тэтгэлэгт хамрагдах оюутнуудын бүрдүүлсэн материалтай танилцан анхан шатны шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудтай 2015 оны 9-р сарын 12-13-нд Улаанбаатар хотод байрлах өөрийн байранд ярилцлага хийж тэтгэлэгт хамрагдах оюутныг сонгох болно.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
– Бүрэн дунд боловсролын гэрчилгээний баталгаажсан хуулбар
– Багийн даргаас өрхийн болон орлогын тодорхойлолт
– ЕБС-д суралцах хугацаандаа гаргасан амжилтын тодорхойлолт
– 2015-2016 оны хичээлийн жилд элсэн орж буй их дээд сургуулийн эрхийн бичгийн баталгаажсан хуулбар эсвэл тодорхойлолт
– Өөрийн ирээдүй, зорилго, хүсэл мөрөөдлийнхөө тухай бичсэн эссэ бичлэг /А4 бичгийн цаасанд 1-2 нүүр хуудсанд багтаан өөрийн гараар бичсэн байх
– Оюутны өргөдөл (холбоо барих утас бичсэн байна)
– Иргэний үнэмлэхний хуулбар
– Цээж зураг 2%
Жич:
 Бүрдүүлэх материалаас бусад материалыг хүлээн авахгүй
 Хугацаанаас хоцорсон эсвэл дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй
 Бүрдүүлэх материалуудыг нэгтгэн дарааллын дагуу хавтсанд хийсэн байх шаардлагатай.
Шаардлага хангасан материалыг 2015 оны 9-р сарын 10-ны өдрийн 17:00 цагаас өмнө
дараах хаягаар хүлээн авна: УБ хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо, СУИС-н замын урд Peace барилгын 2 давхар 204 тоот /09:00-17:00/
Лавлах утас: 70141019, 88037968

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр – 2015.06.01

06.01 ний Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр манай байгууллагын сайн дурын оюутнууд Чингисийн талбайд болсон үйл ажиллагаанд оролцож хүүхэд багачуудын баяр дээр өнгө нэмлээ.
Биднийг зорин ирэх хүүхэд бүрийг баярлуулахыг хичээн сэтгэл гарган шаргуу ажиллаж бяцхан дүү нартаа шаараар төрөл бүрийн урлал хийж бэлэглэн, нүүрэн дээр нь зураг зурж өгч баярлуулсан ахлах ангийн сурагчид, BORAM хөтөлбөрийн оюутнууд болон сайн дурын оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Манай үйл ажиллагааг дэмжин хүүхдийн боловсролд хандив өргөсөн эцэг эхчүүд, мөн онцгойлон өөрсдийн дуу шүлгээрээ харамгүй авъяасаа үзүүлсэн хүүхэд багачууддаа баярлалаа^^

Хүүхэд бүхэн инээж байгаасай…… 🙂  Дэлгэрэнгүй мэдээллийг : Adrf Mongolia фасебүүк хаягаас болон 7014-1019 утаснаас лавлана уу!

Happy children’s day to all the children in the world!
It is one of the biggest holiday in Mongolia. It was great to see many children happy and enjoy the day. Our NHC children, BORAM scholarship and Volunteer students did balloon animal and face painting for Mongolian lovely children. Both the children and our staffs were so happy 🙂 We want to thank all the staffs, students and participants who gave donation~

We wish every children on earth would be happy everyday ♥

Love,
ADRF Mongolia

2015.06.01

DSC01109 DSC01137 DSC01151 DSC01175 DSC01480

Гарын ариун цэвэр

Манай байгууллага нь 2015 оноос Улаан чулуутын гэгдэх Толгойтын хогын цэг дээрх хүүхдүүдэд ёс суртахуун, танин мэдэхүйн хичээл ороод 5 сарыг ардаа үджээ. Хүүхдүүд маань ч анх ирж байсан үеээ бодвол нэлээн өөрчлөгсөн нь тодхон харагдаж байлаа. Өнгөрсөн 5 сарын 20-ны өдөр эдгээр хүүдүүддээ Гарын ариун цэвэр болон түүний ач тусын талаар хичээл орж багш нар маань бүх хүүхдүүдийнхээ гарыг нь угааж өгч, хумсыг нь авлаа. Гар цэвэр бол бие эрүүл шүү дээ..

WH5T5722 WH5T5737 WH5T5734 WH5T5723 WH5T5746 WH5T5747

Манай байгууллагаас “Боловсрол Бол Ирээдүй” сэдэвтэй гар зургийн уралдаан зарлагдлаа.

Гар зургийн уралдааны удирдамж
“ADRF” Хүүхдийн Оюуны Боловсролыг дэмжих төв ТББ-аас ЕБС-ийн Дунд ангийн сурагчдын дунд “Боловсрол Бол Ирээдүй” гар зургийн уралдааныг зарлаж байна.

Зорилго:
Хүүхдийн гэрэл гэгээтэй ирээдүйн төлөө нэгэн дуу хоолойгоор нэгдэх.

Сэдэв: “Боловсрол Бол Ирээдүй”
Хамрах хүрээ: 6-9-р анги

Тавигдах шаардлага:
Зураг тод томруун, өнгөлөг байх. Гар зургийн бүх төрлөөр
А4, А3 хэмжээтэй ватум цаасан дээр усан болон тосон будаг, өнгийн харандаа зэрэг бусад зургийн хэрэгслийг ашиглан зурна.
Өөрийн гараар тухайн бүтээлийг зурсан байх
Зургийн аль нэг хэсэгт “Боловсрол Бол Ирээдүй” гэсэн уриаг чөлөөт байдлаар бичсэн байна.
Зургийн баруун доод буланд хүүхдийн нэр, нас, сургууль, холбогдох утас бичнэ.

Бүтээлийг хүлээн авах: 5 сарын 11- 5сарын 28 хүртэл

Шагналын сан: Эхний 3 байрыг шалгаруулна.
1-р байр: Өргөмжлөл, Үнэ бүхий зүйл, “Dream” хүүхдийн зусланд амрах 100%-ийн эрхийн бичиг
2-р байр: Өргөмжлөл, Үнэ бүхий зүйл, “Dream”Зусланд амрах 10%-ийн эрхийн бичиг, Хүүхдийн Англи хэлний номын багц
3-р байр: Өргөмжлөл, Үнэ бүхий зүйл, “Dream”Зусланд амрах 10%-ийн эрхийн бичиг, Хүүхдийн Англи хэлний номын багц
Оролцсон нийт хүүхдүүддээ“Dream” зусланд 10%-ийн хөнгөлөлттэй амрах эрхийн бичгээр урамшуулна.

Тодруулга лавлагаа:
Байршил: СУИС-ийн замын эсрэг талд Peace Building-ийн 2 давхар 204 тоот
Мэйл хаяг: mongoladrf@gmail.com

Утас: 70141019, 88037968, 95542327
Найз нөхөд, анги хамт олноороо оролцон Dream зусланд хөгжилтэй амарцгаая.

Image

Image

Image

Image

Putri_15th_Indonesia Wahyuni_14th_Indonesia

Эх үрсийн баярын мэнд хүргэе

Эх үрсийн баярыг тохиолдуулан Чингэлтэй, Дарь-Эх сургалтын төвийн ахлах ангийн сурагчдаа Urgoo2 Cinema -н хамт олонтой хамтран кино үзүүлж баярлууллаа.
Тун удахгүй бид бүхний ажлыг үргэлж дэмжин тусалж байдаг Х-Түц продакшны хамт олон маань манай бага ангийн сурагчдад өөрсдийн шинээр тавих гэж буй “Махчин Могойн байшин” хүүхэлдэйн жүжгээ үнэ төлбөргүй үзүүлэх гэж байна.
Бидэнтэй хамтран ажиллаж хөнгөлөлттэй үнээр киногоо үзүүлэн хүүхдүүдэд маань инээд хөөр бэлэглэсэн Urgoo2 Cinema, Education TV,Michge Ni та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

Дэлгэрэнгүйг Adrf Mongolia фасебүүк хаягаас үзнэ үү.

DSC00644 DSC00646 DSC00664 DSC00678 DSC00680 DSC00684 DSC00694 DSC00734 DSC00758 DSC00846 Untitled